Jury

Долдугаар бүлэг. Бусад зүйл

Шинжлэх ухаан, технологийн тухай хууль 36 дугаар зүйл. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, маргаан хянан шийдвэрлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-10-12

36.1.Шинжлэх ухаан, техно­логийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд хяналт тавина.

36.2.Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа шинжлэх ухаан, технологийн төслийн талаарх өргөдөл, гомдлыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж шийдвэрлүүлнэ.

36.3.Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа шинжлэх ухаан, технологийн төслийн талаар захиалагч, санхүүжүүлэгч, гүйцэтгэгчийн хооронд гарсан маргааныг холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.