Jury

Зургадугаар бүлэг. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилт, хөрөнгө оруулалт

Шинжлэх ухаан, технологийн тухай хууль 32 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд санхүүжилт олгох журам

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-10-12

32.1.Энэ хуулийн 30.1.1, 30.1.2-т заасан эх үүсвэрээс санхүүжүүлэх судалгаа хөгжүүлэлтийн ажлыг Засгийн газраас баталсан журмын дагуу хянан магадалгаа хийж шалгаруулна.

32.2.Энэ хуулийн 32.1-д зааснаар шалгарсан судалгаа хөгжүүлэлтийн ажлыг санхүүжүүлэхэд олгох хөрөнгийн хэмжээг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
/Энэ хэсэгт 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

32.3.Энэ хуулийн 32.1-д заасан ажлын захиалагч нь төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага байх бөгөөд тэдгээр нь Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэгчтэй төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээ байгуулна.

32.4.Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийн дагуу судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх бол тэдгээрт судалгааны грант олгох, эсхүл уг байгууллагад судалгааны үндсэн чиглэлийн санхүүжилт олгох замаар асуудлыг зохицуулж болно.

32.5.Энэ хуулийн 31.2.4-т заасны дагуу 30.1.3, 30.1.4, 30.1.5-д заасан эх үүсвэрээс гүйцэтгэх судалгаа хөгжүүлэлтийн ажлыг захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний дагуу санхүүжүүлнэ.

32.6.Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын лаборатори, сорилт, туршилтын зориулалттай тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдсон зардлыг улсын төсөвт тусгах, санхүүжүүлэх асуудлыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.