/Энэ зүйлийг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн./
19¹.1.Энэ хуульд заасны дагуу хийгдсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тайланг нэгтгэн хадгалж, олон нийтэд ил тод байдлыг хангахад чиглэсэн үндэсний судалгааны нэгдсэн цахим мэдээллийн сантай байна.
/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн./
19¹.2.Үндэсний судалгааны нэгдсэн цахим мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, удирдлага, зохион байгуулалт, ил тод, аюулгүй байдлыг хангах үүргийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.
/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн./
19¹.3.Эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэгч нь дараах мэдээллийг хуулиар нууцлахыг хориглосноос бусад тохиолдолд уг ажлыг дууссанаас хойш 90 хоногийн дотор үндэсний судалгааны нэгдсэн цахим мэдээллийн санд хүргүүлж, ил тод, хүртээмжтэй байлгана:
/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн./
19¹.3.1.энэ хуулийн 3.1.7, 3.1.8, 3.1.9, 3.1.10, 3.1.11-д заасан эрдэм шинжилгээний ажлын тайлан;
/Энэ заалтыг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн./
19¹³.2.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийсэн судалгаа хөгжүүлэлтийн ажлын тайлан;
/Энэ заалтыг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн./
19¹.3.3.тухайн байгууллагын судлаач, эрдэм шинжилгээний ажилтны эрдэм шинжилгээний бүтээлийг өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн;
/Энэ заалтыг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн./
19¹.3.4.хуульд заасан бусад.
/Энэ заалтыг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн./