Jury

Хоёрдугаар бүлэг. Баялгийн сангийн талаарх төрийн байгууллагын бүрэн эрх

Үндэсний баялгийн сангийн тухай хууль 7 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-04-19
Эх сурвалжаас татсан
2026-10-22

7.1.Засгийн газар Баялгийн сангийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.төрөлжсөн сангийн хөрөнгийн удирдлагын бодлогыг батлах, нэгдсэн удирдлагаар хангах;

7.1.2.Баялгийн сангийн тухайн жилийн төсвийн төлөвлөгөөний төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

7.1.3.Баялгийн сангийн төсвийн төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавьж, Улсын Их Хуралд тайлагнах;

7.1.4.Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан Хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

7.1.5.Монгол Улсын иргэн бүрд хуримтлалын нэрийн данс үүсгэх, хөтлөх, сангаас зарцуулалт хийх журмыг батлах;

7.1.6.орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдийн засаглал, үйл ажиллагаанд мөрдөх олон улсын сайн засаглалын зарчим, стандартад суурилсан Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журмыг батлах.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Үндэсний баялгийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангийн хөрөнгийн удирдлагын бодлого батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. "Эрдэнэс монгол" нэгдлийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн талаар авах арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Монгол Улсын иргэнд давуу эрхийн хувьцаа эзэмшүүлэх тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 7Хураах
  1. "Эрдэнэс монгол" ххк-ийн талаар авах зарим арга хэмжээний тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.