Jury

Хоёрдугаар бүлэг. Баялгийн сангийн талаарх төрийн байгууллагын бүрэн эрх

Үндэсний баялгийн сангийн тухай хууль 6 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-04-19
Эх сурвалжаас татсан
2026-10-22

6.1.Улсын Их Хурал Баялгийн сангийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.Баялгийн сангийн тухайн жилийн төсвийн төлөвлөгөөг батлах;

6.1.2.Баялгийн сангийн төсвийн гүйцэтгэлийг батлах;

6.1.3.Баялгийн сангийн хөрөнгийн зарцуулалт, үр дүнд хяналт тавих;

6.1.4.Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан Хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг хэлэлцэн батлах.

6.2.Энэ хуулийн 6.1.1-д заасан төсвийн төлөвлөгөөнд дараах зүйлийг тусгана:

6.2.1.төрөлжсөн санд тухайн жилд төвлөрөх орлого, зарлага;

6.2.2.Хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалт, төсөвт өртөг.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.