Jury

Долоодугаар бүлэг

Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль 33 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-12-08
Эх сурвалжаас татсан
2026-10-22

33.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга гэрийн тэжээвэр амьтны талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

33.1.1.харьяалах нутаг дэвсгэртээ гэрийн тэжээвэр амьтны хууль тогтоомжийг сурталчлах, биелэлтийг нэгдсэн удирдлагаар хангах;

33.1.2.харьяалах нутаг дэвсгэрийн нохой, муурын үржлийг хязгаарлах, бичил чип суулгах ажлыг зохион байгуулах;

33.1.3.харьяалах нутаг дэвсгэрийн эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах ажлыг нэгдсэн удирдлагаар хангах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.