Jury

Долоодугаар бүлэг

Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль 30 дугаар зүйл. Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-12-08
Эх сурвалжаас татсан
2026-10-22

30.1.Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэрийн тэжээвэр амьтны талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

30.1.1.гэрийн тэжээвэр амьтны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, хэрэгжилтэд нь хяналт тавих;

30.1.2.салбарынхаа хөгжлийн чиг баримтлал, бодлого, төлөвлөлтөд гэрийн тэжээвэр амьтныг хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулах арга хэмжээг тусгаж, хэрэгжилтэд нь хяналт тавих;

30.1.3.гэрийн тэжээвэр амьтны үзэсгэлэн худалдаа, уралдаан, тэмцээн зохион байгуулах журам батлах;

30.1.4.нохой, муурын нэгдсэн бүртгэлийн сан бүрдүүлэх, бүртгэл хөтлөх журмыг аймаг, нийслэлийн Засаг дарга болон Цагдаагийн байгууллагын саналыг авч батлах.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль

    Заалт3

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.