Jury

Дөрөвдүгээр бүлэг

Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль 12 дугаар зүйл. Эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-12-08
Эх сурвалжаас татсан
2026-10-22

12.1.Бүх шатны Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах ажлыг хэрэгжүүлнэ.

12.2.Эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулахад дараах зарчмыг баримтална:

12.2.1.харгис хэрцгий арга хэрэглэхгүй байх;

12.2.2.үржил хязгаарлах аргыг нэн тэргүүнд эрхэмлэх;

12.2.3.олон нийтийн газар, авто зам, гудамж, талбай, хүн амын суурьшлын бүсэд устгахгүй байх;

12.2.4.нийтийн эрүүл мэнд, нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх;

12.2.5.энэ хуульд заасан бусад.

12.3.Эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах ажлыг зохион байгуулах журмыг энэ хуульд нийцүүлэн аймаг, нийслэлийн Засаг дарга батална.

12.4.Эзэнгүй нохой, муурын тоо толгойг буудаж устгах замаар бууруулахыг хориглоно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль

    Заалт5

  3. Баянхонгор аймгийн засаг дарга, цагдаагийн газрын даргын хамтарсан "Золбин нохой, муурыг хот, суурин газарт галт зэвсэг ашиглан устгах журам батлах тухай" захирамж, тушаал

    ЗаалтЭх бичвэр

  4. Золбин нохой, муурыг хот, суурин газарт галт зэвсэг ашиглан устгах журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.