Jury

Дөрөвдүгээр бүлэг

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль 20 дугаар зүйл. Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-12-07
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

20.1.Иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөний түгжрэлийн нөлөөллийг бууруулах талаар дараах эрх эдэлнэ:

20.1.1.холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг бусдаас шаардах;

20.1.2.замын хөдөлгөөний түгжрэл, саатлын шалтгаан, нөхцөлийг арилгуулах талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавих;

20.1.3.хууль тогтоомжид заасан бусад.

20.2.Иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөний түгжрэлийн нөлөөллийг бууруулах талаар дараах үүрэг хүлээнэ:

20.2.1.замын хөдөлгөөний түгжрэлийн нөлөөллийг бууруулахтай холбогдсон хууль тогтоомжийг дагаж мөрдөх;

20.2.2.хуульд заасан бусад.

БУСАД ЗҮЙЛ

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.