Jury

Дөрөвдүгээр бүлэг

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль 18 дугаар зүйл. Нийслэлийн Засаг даргын чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-12-07
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

18.1.Замын хөдөлгөөний түгжрэл, түүний нөлөөллийг бууруулах талаар нийслэлийн Засаг дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

18.1.1.замын хөдөлгөөний түгжрэлээс үүссэн нийгэм, эдийн засаг, байгаль орчинд нөлөөлж байгаа нөлөөллийн талаар судалгаа хийж, олон нийтэд мэдээлэх;

18.1.2.замын хөдөлгөөний түгжрэлийн нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах;

18.1.3.иргэний явганаар зорчих зам, дэд бүтцийн хүртээмж, дугуйн замын сүлжээг сайжруулах, нэмэгдүүлэх;

18.1.4.замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай газрыг чөлөөлөх;

18.1.5.нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах эрх шинээр олгох, сунгах, барилга байгууламж барих, дахин төлөвлөх үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох саналыг эрх бүхий этгээдэд уламжлах;

18.1.6.энэ хуулийн 16.1.1-д заасан төлөвлөлтийн хэрэгжилтийг хангах;

18.1.7.замын хөдөлгөөний түгжрэлийн нөлөөллийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэх;

18.1.8.мэдээллийн систем, хиймэл оюун ашиглаж замын хөдөлгөөний урсгалыг оновчтой зохион байгуулах, түгжрэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангах, зөрчил илрүүлэх, ослын хяналтыг сайжруулах;
/Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

18.1.9.хуульд заасан бусад.
/Энэ заалтын дугаарт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.2.Нийслэлийн Засаг дарга Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан ерөнхий архитекторын эрх үүргийг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллага, хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.