Jury

Дөрөвдүгээр бүлэг

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль 16 дугаар зүйл. Хот байгуулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-12-07
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийн гарчигт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ зүйлийн гарчигт 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /

16.1.Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах талаар хот байгуулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгэгт 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.1.1.тогтвортой зорчилт хөдөлгөөний болон нийтийн тээврийг хөгжүүлэх урт, дунд хугацааны төлөвлөлтийг батлах;

16.1.2.нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулах, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах арга хэмжээний талаарх мэдээллийг Засгийн газарт тухай бүр танилцуулах;

16.1.3.нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах эрх шинээр олгох, сунгах, барилга байгууламж барих, дахин төлөвлөх үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох нийслэлийн Засаг даргын саналыг Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлэх;

16.1.4.холбогдох төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын ажлын уялдааг нэгдсэн удирдлагаар хангах;

16.1.5.төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг хөгжүүлэх.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.