Jury

Зургадугаар бүлэг. Худалдан авах ажиллагааны удирдлага

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль 54 дүгээр зүйл. Бүртгэлийн тогтолцоо

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-06-16
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

54.1.Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага цахим системээр дараах бүртгэлийг хөтөлнө:

54.1.1.захиалагч;

54.1.2.худалдан авах ажиллагаанд оролцох аж ахуй эрхлэгч;

54.1.3.худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан;

54.1.4.бараа, ажил, үйлчилгээний каталог.

54.2.Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 54.1-д заасан бүртгэлийг цахим системд нээлттэй байршуулна.

54.3.Захиалагч цахим системд бүртгүүлснээр худалдан авах ажиллагаа зохион байгуулна.

54.4.Аж ахуй эрхлэгч цахим системд бүртгүүлж, нийтийн мэдээллийн дэд бүтцээс оролцож байгаа тендер шалгаруулалттай холбоотойгоор түүний мэдээллийг цахим системээр харилцан дамжуулахыг хүлээн зөвшөөрсөн байна.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

54.5.Цахим системд бүртгүүлсэн аж ахуй эрхлэгч энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлага, энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавх, туршлагын шаардлагыг хангасан талаарх мэдээлэл, баримт бичгийг оруулан өөрийн хувийн бүртгэлийг үүсгэнэ.

54.6.Аж ахуй эрхлэгчийн туршлага, гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаарх мэдээллийг холбогдох төрийн эрх бүхий байгууллага болон захиалагч баталгаажуулснаар худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага цахим системд бүртгэнэ.

54.7.Аж ахуй эрхлэгч цахим систем дэх өөрийн бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт орох тухай бүрд шинэчлэх үүрэгтэй ба мэдээллийн үнэн зөвийг хариуцна.

54.8.Захиалагч энэ хуульд зааснаар хүргүүлэх урилгыг тухайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг, цахим системд бүртгүүлсэн , эсхүл энэ төрлийн мэдээллийг хүлээн авахаар бүртгүүлсэн иргэн, аж ахуй эрхлэгчид нэгэн зэрэг илгээнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

54.9.Энэ хуулийн 54.8-д зааснаар урилга хүргүүлсэн нь урилга хүлээн авсан этгээдэд давуу байдал олгох, энэ хуульд заагаагүй бол бусад сонирхогч этгээд тендер ирүүлэхийг хориглох үндэслэл болохгүй.

54.10.Энэ хуулийн 54.1-д зааснаар бүртгэл хөтлөх, мэдээллийг баталгаажуулах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.