Jury

Зургадугаар бүлэг. Худалдан авах ажиллагааны удирдлага

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль 47 дугаар зүйл. Тендер шалгаруулалтыг төвлөрүүлэн, нэгтгэн зохион байгуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-06-16
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

47.1.Төсвийн ерөнхийлөн захирагчийн зөвшөөрснөөр харьяа байгууллагын төсвийн хүрээнд төсвийн төвлөрүүлэн захирагч нь цахим дэлгүүрт байршуулаагүй нэг төрлийн бараа, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг төвлөрүүлэн зохион байгуулж болно.

47.2.Хоёр ба түүнээс дээш төсвийн шууд захирагч дараах нөхцөлийн аль нэгд үндэслэн тендер шалгаруулалтыг хамтран зохион байгуулах хүсэлтийг худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагад хүргүүлж болно:

47.2.1.тодорхой зорилгыг хамтран хэрэгжүүлэх бол;

47.2.2.ижил төрлийн бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг нэгтгэн зохион байгуулах нь өрсөлдөөнийг нэмэгдүүлэх боломжтой бол.

47.3.Бараа, ажил, үйлчилгээ хамтран худалдан авах төсвийн шууд захирагч тус тусын худалдан авах бараа, ажил, үйлчилгээний хувьд гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавина.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.