Jury

Зургадугаар бүлэг. Худалдан авах ажиллагааны удирдлага

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль 46 дугаар зүйл. Худалдан авах ажиллагааг тайлагнах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-06-16
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

46.1.Захиалагч худалдан авах ажиллагааны хэрэгжилт, үр дүнг тухайн жилийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд заасан төсөл, арга хэмжээ бүрээр харьяалах дээд шатны төсвийн захирагчид цахим системээр тайлагнана.

46.2.Төсвийн ерөнхийлөн захирагч харьяа захиалагчийн худалдан авах ажиллагааны тайланг нэгтгэн дараа оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахим системээр тайлагнана.

46.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчаас ирүүлсэн тайланг нэгтгэн дүгнэж, дараа оны эхний улиралд Засгийн газарт тайлагнана.

46.4.Засгийн газар жил бүрийн төсвийн гүйцэтгэлийн тайланд худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн үр дүнг тусгана.

46.5.Худалдан авах ажиллагааг тайлагнах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.