Jury

Долдугаар бүлэг. Хөдлөх бүрэлдэхүүн

Төмөр замын тээврийн тухай хууль 39 дүгээр зүйл. Хөдлөх бүрэлдэхүүн, түүний эд ангийг үйлдвэрлэх, угсрах, засварлахад тавих шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Мөрдөж эхэлсэн
2025-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

39.1.Хөдлөх бүрэлдэхүүн нь төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн зохицуулалт, норм, стандартад нийцсэн байна.

39.2.Хөдлөх бүрэлдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлж, дугаар, гэрчилгээ авсан байна.

39.3.Хөдлөх бүрэлдэхүүн нь технологийн болон хөдөлгөөний хяналтын системд холбогдох боломжоор хангагдсан байна.

39.4.Хөдлөх бүрэлдэхүүн нь тогтоосон хугацаанд засвар, үйлчилгээнд хамрагдсан байна.

39.5.Хөдлөх бүрэлдэхүүн, түүний эд ангийг үйлдвэрлэх, угсрах, засварлах ажлыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэнэ.

39.6.Энэ хуулийн 39.5-д заасан эрх бүхий этгээд нь хийсэн засвар, үйлчилгээндээ чанарын баталгаа гаргана.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.