Jury

Тавдугаар бүлэг. Ажилгүйдлийн тэтгэмж, шимтгэлийн хөнгөлөлт

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль 12 дугаар зүйл. Ажилгүйдлийн тэтгэмж олголтыг зогсоох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

12.1.Ажилгүйдлийн тэтгэмж олголтыг дараах үндэслэлээр зогсооно:

12.1.1.ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа ажилд орж, албан журмаар шимтгэл төлж эхэлсэн;

12.1.2.өндөр насны, эсхүл хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон;

12.1.3.үндэслэлгүйгээр ажилгүйдлийн тэтгэмж авч байсан нь тогтоогдсон;

12.1.4.цэргийн жинхэнэ албыг биеэр хаахаар татагдсан;

12.1.5.хорих ял эдлүүлэх тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;

12.1.6.ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаанд нас барсан.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.