Jury

Гуравдугаар бүлэг. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк үүсгэн байгуулах

Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хууль 18 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк байгуулах тусгай зөвшөөрөл олгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-01-20
Мөрдөж эхэлсэн
2023-03-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

18.1.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл, бусад баримт бичгийг Монголбанк хянахдаа дараах шаардлага хангасан эсэхийг тогтооно:

18.1.1.энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан шаардлага;

18.1.2.Банкны тухай хуульд заасан банкны хяналт шалгалт, албадлагын арга хэмжээг аливаа саадгүй, үр нөлөөтэй хэрэгжүүлэх боломжтой эсэх.

18.2.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг Монголбанк хүлээн авахдаа энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан шаардлага, 17 дугаар зүйлд заасан баримт бичгийн бүрдлийг хянах бөгөөд хэрэв нэмэлт баримт бичиг шаардлагатай бол уг нэмэлт баримт бичгийг бүрдүүлж өгсөн өдрийг өргөдөл хүлээн авсан өдөрт тооцно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.