Jury

Хоёрдугаар бүлэг. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаа

Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хууль 6 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны эрхлэх үйл ажиллагаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-01-20
Мөрдөж эхэлсэн
2023-03-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

6.1.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжих төсөл санхүүжүүлэхэд чиглэсэн дараах үйл ажиллагааг эрхэлнэ:

6.1.1.зээл олгох;

6.1.2.төлбөр тооцоо;

6.1.3.баталгаа, батлан даалт;

6.1.4.үнэт цаас, санхүүгийн хэрэгсэл худалдах, худалдан авах;

6.1.5.гадаад валют худалдах, худалдан авах, арилжих;

6.1.6.андеррайтер;

6.1.7.кастодиан;

6.1.8.санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх.

6.2.Энэ хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.3, 6.1.4, 6.1.5-д заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Монголбанк, энэ хуулийн 6.1.6, 6.1.7, 6.1.8-д заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос олгоно.

6.3.Санхүүгийн зохицуулах хороо энэ хуулийн 6.2-т заасан зөвшөөрлийг олгохдоо тухай бүр Монголбанкны саналыг урьдчилан авна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.