Jury

Зургадугаар бүлэг. Мөнгөн зээлийн үйл ажиллагаанд тавих хяналт, маргаан шийдвэрлэх

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль 25 дугаар зүйл. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлийг хүчингүй болгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-11-04
Мөрдөж эхэлсэн
2023-03-01
Эх сурвалжаас татсан
2026-11-02

25.1.Харьяалах бүртгэх байгууллага дараах тохиолдолд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлийг хүчингүй болгоно:

25.1.1.хуурамч баримт бичиг ашиглан бүртгүүлсэн нь тогтоогдсон;

25.1.2.энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй болсон;

25.1.3.үйл ажиллагаагаа зургаан сараас дээш хугацаагаар тасралтгүй явуулаагүй;

25.1.4.энэ хуулийн 19.1-д заасан хориглосон үйл ажиллагааг хоёр ба түүнээс дээш удаа явуулсан;

25.1.5.энэ хуулийн 24.1-д заасны дагуу үйл ажиллагааг түдгэлзүүлэх шийдвэрийг зөрчсөн, эсхүл алдаа, зөрчлийг арилгаагүй бол;

25.1.6.тухайн этгээдийн оршин байгаа газрыг тодорхойлох боломжгүй болсон бөгөөд харьяалах бүртгэх байгууллага хаягийг тодруулахаар нийтэд зарласнаас хойш 30 хоногийн хугацаа өнгөрсөн.

25.1.7.энэ хуулийн 13.3-т заасны дагуу гэрчилгээгээ хураалгасан бол.

25.2.Харьяалах бүртгэх байгууллага энэ хуулийн 25.1-д заасан шийдвэр гаргахаас өмнө сонсох ажиллагааг явуулна.

25.3.Дараах тохиолдолд сонсох ажиллагааг явуулахгүй байж болно:

25.3.1.мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэдгээ илэрхийлсэн;

25.3.2.Захиргааны ерөнхий хуулийн 28.1-д заасан үндэслэл байгаа бол.

25.4.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлийг энэ хуулийн 25.1-д заасны дагуу хүчингүй болгосноос хойш 5 жилийн дотор тухайн этгээдийг бүртгэлд бүртгэхгүй.

25.5.Харьяалах бүртгэх байгууллага энэ хуулийн 24.1, 25.1-д заасан шийдвэрийн хувь хүн, байгууллагын нууцтай холбоотой мэдээллээс бусад мэдээллийг тухайн шийдвэр гарсны дараах өдөр олон нийтэд мэдээлэл хүргэх цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.