Jury

Гуравдугаар бүлэг. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль 13 дугаар зүйл. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-11-04
Мөрдөж эхэлсэн
2023-03-01
Эх сурвалжаас татсан
2026-11-02

13.1.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд энэ хуулийн 11.1-д заасан бүртгэлийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг тухайн мэдээлэлд өөрчлөлт оруулснаас хойш ажлын гурван өдрийн дотор харьяалах бүртгэх байгууллагад гаргана.

13.2.Бүртгэх байгууллага мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор бүртгэх эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд мэдэгдэнэ.

13.3.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд үйл ажиллагаагаа зогсоохоор шийдвэрлэсэн бол энэ тухайгаа харьяалах бүртгэх байгууллагад даруй мэдэгдэж, гэрчилгээг хураалгана.

13.4.Энэ хуулийн 13.3-т заасны дагуу мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд үйл ажиллагаагаа зогсоох талаар гаргасан шийдвэрээ зээлийн гэрээ байгуулсан үйлчлүүлэгч бүрд мэдэгдэж, төлбөр тооцоог дуусгах үүрэгтэй.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.