Jury

Хоёрдугаар бүлэг. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд тавих шаардлага

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль 7 дугаар зүйл. Гүйцэтгэх удирдлага, менежерт тавих шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-11-04
Мөрдөж эхэлсэн
2023-03-01
Эх сурвалжаас татсан
2026-11-02

7.1.Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн гүйцэтгэх удирдлага, менежер нь дараах шаардлагыг хангасан байна:

7.1.1.насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд;

7.1.2.энэ хуулийн 5.1.10-т заасан гэмт хэрэгт хариуцлага хүлээж байгаагүй;

7.1.3.энэ хуулийн 8.1-д заасан мөнгөн зээлийн үйл ажиллагааны журмын талаарх сургалтад хамрагдсан байх.

7.2.Тухайн этгээд гүйцэтгэх удирдлага, эсхүл менежерээр томилогдсоны дараа энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан шаардлагыг хангахгүй болох нь тогтоогдсон бол тухайн этгээд албан тушаалаасаа татгалзах, эсхүл түүнийг томилсон этгээд албан тушаалаас нь чөлөөлнө.

7.3.Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд хоёр ба түүнээс дээш зээлийн үйлчилгээний салбар ажиллуулах бол салбар бүрд менежер ажиллуулна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.