/Шинэчилсэн найруулга/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль нь 2022-07-05-нд батлагдсан, 19 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 2 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2022-07-05
- Мөрдөж эхэлсэн
- 2022-08-01
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-12
- Албан ёсны нэр
- ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ
Оршил
Агуулга
19 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
5 зүйлХоёрдугаар бүлэг Паркийн талаар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх
5 зүйлГуравдугаар бүлэг Паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
2 зүйлДөрөвдүгээр бүлэг Паркийн удирдлага, нэгж түүний эрх, үүрэг
2 зүйлТавдугаар бүлэг Паркт тавигдах шаардлага, төрөөс үзүүлэх дэмжлэг
2 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнийг байгуулах, паркийн зорилго, зарчим, хэлбэрийг тогтоох, паркийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, төрөөс үзүүлэх дэмжлэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Үйлдвэрлэл, технологийн паркийнэрх зүйн байдлын хууль тогтоомж
2.1.Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, түүний удирдлага, нэгжийн үйл ажиллагааны зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулна.
3.2.Үйлдвэрлэл, технологийн паркийн хот байгуулалт, дэд бүтэц, барилга байгууламжийг барьж байгуулахтай холбогдсон харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.