Jury

Хоёрдугаар бүлэг. Паркийн талаар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль 9 дүгээр зүйл. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-07-05
Мөрдөж эхэлсэн
2022-08-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

9.1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал паркийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.энэ хуулийн 7.1.6-д заасан жагсаалтын дагуу паркийн нутаг дэвсгэр, байршлыг тогтоох;

9.1.2.Газрын тухай хуулийн 16.1.16-д заасан зориулалтаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, гаргах;

9.1.3.паркийн дэд бүтцийг барьж байгуулах асуудлыг үнэт цаас гаргах, төр, хувийн хэвшлийн оролцоог дэмжих болон бусад хэлбэрээр шийдвэрлэх;

9.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.