Jury

Тавдугаар бүлэг. Паркт тавигдах шаардлага, төрөөс үзүүлэх дэмжлэг

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль 15 дугаар зүйл. Паркт тавигдах шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-07-05
Мөрдөж эхэлсэн
2022-08-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

15.1.Парк нь дараах шаардлагыг хангасан байна:

15.1.1.бизнесийг дэмжих зорилгоор нээлттэй, ил тод, шударга өрсөлдөөнд суурилсан байх;

15.1.2.хот байгуулалтын норм, дүрэм, стандартыг хангасан байх;

15.1.3.паркийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах этгээдэд хөрөнгө оруулалт татах, үйл ажиллагаа явуулах таатай, тогтвортой орчныг бүрдүүлсэн байх;

15.1.4.байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй байх;

15.1.5.төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцан хамгаалах;

15.1.6.паркийн нутаг дэвсгэр нь авто болон төмөр зам зэрэг шаардлагатай дэд бүтэцтэй байх буюу эдгээр дэд бүтцийг хөгжүүлэх боломжтой байх;

15.1.7.паркийн нутаг дэвсгэрт хэрэгжих төсөл хөтөлбөр, түүний дэд бүтэц, бүтээн байгуулалтад шаардлагатай усан хангамж, эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдсан байх;

15.1.8.улс, орон нутгийн тогтвортой хөгжил, эдийн засгийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, мэргэжлийн ажилтныг бэлтгэх нарийвчилсан төлөвлөгөөтэй байх;

15.1.9.хуульд заасан бусад.

15.2.Парк нь сургалт, судалгаа хөгжлийн болон бизнес инкубаторын үйлчилгээ үзүүлдэг нэгжтэй байж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.