Jury

Гуравдугаар бүлэг. Паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль 12 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-07-05
Мөрдөж эхэлсэн
2022-08-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

12.1.Холбогдох хуульд заасан эрх бүхий байгууллага паркийн үйл ажиллагаанд дараах зөрчил илэрсэн талаар дүгнэлт гаргасан бол тухайн хуулийн этгээдэд олгосон тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай саналаа төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

12.1.1.паркийн хөгжлийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа эрхлээгүй болон төлөвлөгөөнд зааснаас өөр үйл ажиллагаа эрхэлсэн;

12.1.2.төрөөс үзүүлсэн дэмжлэгийг зориулалтын бусаар ашигласан;

12.1.3.гэрээнд заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үйл ажиллагаа эхлээгүй;

12.1.4.хууль болон гэрээнд заасан бусад тохиолдолд.

12.2.Энэ хуулийн 12.1 дэх хэсэг, эсхүл Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасныг үндэслэн энэ хуулийн 7.1.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.3.Энэ хуулийн 17 дугаар зүйл, эсхүл Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 7.1.2-т заасны дагуу хүчингүй болгоно.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.4.Энэ хуулийн 12.2-т заасан түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилсан бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 7.1.2-т заасны дагуу сэргээнэ.

12.5.Энэ хуулийн 12.3-т заасан нөхцөл үүссэн бол төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан хугацаа дууссанаас хойш ажлын таван өдөрт багтаан Засгийн газарт хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.6.Засгийн газар энэ хуулийн 12.5-д заасан асуудлыг ажлын 15 өдөрт багтаан хэлэлцэж, шийдвэр гаргана.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.