Jury

Есдүгээр бүлэг. Зөвшөөрлийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих

Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль 9.3 дугаар зүйл. Санал, дүгнэлт гаргах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-06-17
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-17

/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /

1.Зөвшөөрөл, мэдэгдлийг шинээр бий болгох, нэг ангиллаас нөгөөд шилжүүлэх, өөрчлөх, жагсаалтаас хасах асуудлаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд Зөвлөл энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 14-т заасан аргачлалын дагуу үнэлсэн эрсдэлийн түвшинг харгалзан санал, дүгнэлт гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Зөвлөл шинээр бий болгох зөвшөөрөл, мэдэгдлийн талаар дүгнэлт гаргахдаа энэ зүйлийн 1-д заасан эрсдэлийн түвшнээс гадна дараах нөхцөлийг тодорхойлно:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.1.хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хамгаалахад тухайн шинээр бий болгох зөвшөөрөл шаардлагатай эсэх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
2.2. энэ хуулийн 8.1, 8.2, 8.3 дугаар зүйлд заасан зөвшөөрлийн жагсаалттай давхардах, уялдах эсэх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.3. тухайн зөвшөөрлийн хэрэгцээ, шаардлага, эрсдэлийн түвшин, үнэлгээтэй уялдах эсэх;
2.4. эдийн засаг, аж ахуй эрхлэх үйл ажиллагаанд үзүүлэх эерэг ба сөрөг нөлөөлөл;
2.5. тухайн шинээр бий болгох зөвшөөрөлтэй холбогдуулан иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагаас гарах зардал;
2.6. хууль санаачлагчаас Нийтийн сонсголын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасны дагуу хууль тогтоомжийн төслийн сонсгол явуулсан эсэх.

3.Энэ зүйлийн 2-т заасан дүгнэлтийг энэ хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5.3-т заасан санал, дүгнэлтийн хамт Засгийн газрын хуралдаанд танилцуулна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиархүчингүй болсонд тооцсон./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.