/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.Банк, банкнаас бусад санхүүгийн үйлчилгээний чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх бөгөөд дараах этгээдэд мэдэгдлийг хүргүүлнэ:
Мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаа
Эрх бүхий этгээд
1.1. банк бус санхүүгийн байгууллагын нэр, байршлыг өөрчлөх
Санхүүгийн зохицуулах хороо
1.2. даатгалын байгууллагын нэр, байршлыг өөрчлөх
Санхүүгийн зохицуулах хороо
1.3. мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн салбарыг бүртгүүлэх
Санхүүгийн зохицуулах хороо, эсхүл тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга
1.4. мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн гүйцэтгэх удирдлага, оноосон нэр, хаяг байршилд өөрчлөлт оруулах
Санхүүгийн зохицуулах хороо, эсхүл тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга
1.5. даатгалын байгууллагын эрх бүхий албан тушаалтныг бүртгэх
Санхүүгийн зохицуулах хороо
1.6. банк бус санхүүгийн салбар, төлөөлөгчийн газар, нэгж байгуулах
Санхүүгийн зохицуулах хороо
1.7. даатгагч нь өөрийн салбар, төлөөлөгчийн газар байгуулах
Санхүүгийн зохицуулах хороо
1.8. үнэт цаасны зах зээл дэх зохицуулалттай этгээд нь өөрийн салбар, төлөөлөгчийн газар байгуулах
Санхүүгийн зохицуулах хороо
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
2.Зам, тээврийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх бөгөөд дараах этгээдэд мэдэгдлийг хүргүүлнэ:
Мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаа
Эрх бүхий этгээд
2.1. такси үйлчилгээ эрхлэх
Аймаг, нийслэлийн Засаг дарга
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.Санхүү, эдийн засаг, гааль, хөрөнгө оруулалтын чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх бөгөөд дараах этгээдэд мэдэгдлийг хүргүүлнэ:
Мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаа
Эрх бүхий этгээд
3.1. татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх
Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.Соёл, боловсролын чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх бөгөөд дараах этгээдэд мэдэгдлийг хүргүүлнэ:
Мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаа
Эрх бүхий этгээд
4.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, хуулийн этгээд кино зураг авалт хийх
Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.Харилцаа холбоо, мэдээлэл технологийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх бөгөөд дараах этгээдэд мэдэгдлийг хүргүүлнэ:
Мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаа
Эрх бүхий этгээд
5.1. мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
5.2. кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх бөгөөд дараах этгээдэд мэдэгдлийг хүргүүлнэ:
Мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаа
Эрх бүхий этгээд
6.1. эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах
Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./