Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль 1.4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-06-17
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-17

1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

1.1."зөвшөөрөл" гэж зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдээс хуульд заасан хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу тодорхой үйл ажиллагааг эрхлүүлэх, эсхүл байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахаар олгосон эрхийг;

1.2."зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд" /цаашид "эрх бүхий этгээд" гэх/ гэж хуулиар зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан төрийн байгууллага, албан тушаалтан, эсхүл төрийн зарим чиг үүргийг хуульд заасны дагуу шилжүүлэн авсан этгээдийг;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.3."зөвшөөрөл эзэмшигч" гэж тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх, эсхүл байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахаар эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авсан этгээдийг.

1.4."мэдэгдэл" гэж энэ хуулийн 8.3 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг эрхлэхээр мэдэгдэл хүлээн авах эрх бүхий этгээдэд хүргүүлэх Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 4.1.9-д заасан цахим баримт бичгийг;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.5."мэдэгдэл хүлээн авах эрх бүхий этгээд" гэж энэ хуулийн 8.3-т заасан мэдэгдлийг хүлээн авах төрийн байгууллага, албан тушаалтан, эсхүл төрийн зарим чиг үүргийг хууль, гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан этгээдийг.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.