Jury

Хоёрдугаар бүлэг. Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлүүлэх

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль 19 дүгээр зүйл. Мэргэжил, ур чадварыг баталгаажуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-12-24
Мөрдөж эхэлсэн
2022-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-17

19.1.Гадаадад хөдөлмөр эрхлэх, эсхүл дадлагажихаар бүртгүүлсэн зуучлуулагчийн Монгол Улсад эзэмшсэн мэргэжил, ур чадварын гэрчилгээ, үнэмлэх, дипломыг хүлээн авагч улсаас шаардсан тохиолдолд холбогдох түвшний боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл зохих эрх бүхий байгууллага баталгаажуулна.

19.2.Монгол Улсын иргэн гадаадад эзэмшсэн мэргэшил, ур чадвараа тухайн улсад баталгаажуулаагүй тохиолдолд иргэний хүсэлтээр холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэшил, ур чадварын түвшинг тогтооно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.