Jury

Гуравдугаар бүлэг. Гадаад улсын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль 26 дугаар зүйл. Ажил олгогчийн гадаад ажилтнаар хөдөлмөр эрхлүүлэх зөвшөөрлийг цуцлах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-12-24
Мөрдөж эхэлсэн
2022-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-17

26.1.Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах үндэслэлээр ажил олгогчийн гадаад ажилтнаар хөдөлмөр эрхлүүлэх зөвшөөрлийг цуцална:

26.1.1.зөвшөөрөл олгосон шийдвэр нь хууль бус болохыг эрх бүхий байгууллага тогтоосон бол;

26.1.2.тухайн ажлыг гүйцэтгэхэд зохих мэргэжил, ур чадварын шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг хөдөлмөр эрхлүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан нь тогтоогдсон бол;

26.1.3.гадаад ажилтныг хилээр орж ирэхээс өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тохирсон цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, ажил, амралтын горим зэрэг гэрээний нөхцөлийг хангаагүй нь тогтоогдсон бол;

26.1.4.ажил олгогч хөдөлмөрийн хууль тогтоомж болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдож гадаад ажилтнаар Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх боломжгүй болсон бол;

26.1.5.гадаад ажилтныг хөдөлмөрт бэлтгэх сургалт, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулаагүй, гадаад ажилтны хувийн баримт бичиг, цалин хөлсийг барьцаалсан бол;

26.1.6.гадаад ажилтныг хөдөлмөр эрхлүүлэх зөвшөөрөл авснаас өөр зорилго, байршилд ажил үүрэг гүйцэтгүүлсэн, хөдөлмөр эрхлүүлэх зөвшөөрөл авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн бол.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.