Jury

Зургадугаар бүлэг. Гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл

Цахим гарын үсгийн тухай хууль 30 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид хориглох зүйл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-12-17
Мөрдөж эхэлсэн
2022-05-01
Эх сурвалжаас татсан
2026-10-11

30.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч доор дурдсанаас бусад тохиолдолд гэрчилгээ эзэмшигчийн мэдээллийг бусдад дамжуулахыг хориглоно:

30.1.1.гэрчилгээ эзэмшигч өөрт хамааралтай мэдээллийг бусдад дамжуулахыг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр зөвшөөрсөн;
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

30.1.2.цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, харилцаа холбооны улсын байцаагч хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан;

30.1.3.хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчилгээ эзэмшигчийн мэдээллийг эрх бүхий этгээд шаардсан.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.