Jury

Долдугаар бүлэг. Нийтийн түлхүүрийн дэд бүтцийн талаарх төрийн зохицуулалт

Цахим гарын үсгийн тухай хууль 31 дүгээр зүйл. Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-12-17
Мөрдөж эхэлсэн
2022-05-01
Эх сурвалжаас татсан
2026-10-11

31.1.Нийтийн түлхүүрийн дэд бүтцийн талаар цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

31.1.1.нийтийн түлхүүрийн дэд бүтцийг ашиглах талаар хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах;

31.1.2.нийтийн түлхүүрийг гэрчилгээжүүлэх, гэрчилгээ олгосон, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон тухай мэдээллийг агуулсан гэрчилгээний үндэсний санг бүрдүүлэхтэй холбогдсон журам батлах;

31.1.3.гадаад улсын нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагаатай үндэсний нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагааг нийцүүлэх чиглэлээр гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

31.1.4.гэрчилгээжүүлэх үйл ажиллагааны журамд тавигдах шаардлагыг тодорхойлох, аюулгүй байдлын хяналтыг тодорхойлсон баримт бичиг батлах;

31.1.5.нийтийн түлхүүрийн дэд бүтцэд тавигдах шаардлагыг батлах;

31.1.6.энэ хуулийн 26, 27, 28, 29 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, хүчингүй болсонд тооцох, энэ талаар бүртгэл хөтлөх;

31.1.7.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн энэ хуульд заасан үйл ажиллагаанд жилд нэгээс доошгүй удаа шалгалт хийж, дүгнэлт гаргах;

31.1.8.шаардлагатай тохиолдолд гэрчилгээжүүлэх байгууллагын энэ хуульд заасан үйл ажиллагаанд олон улсын хөндлөнгийн шинжээчээр шалгалт хийлгэж, дүгнэлт гаргуулах;
/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

31.1.9.тоон гарын үсгийн хэрэглээг төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээнд нэвтрүүлэх үйл ажиллагааны уялдаа, зохион байгуулалтыг хангах;

31.1.10.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувь, хэмжээг зах зээлийн багтаамж, хэрэглэгчийн тоонд үндэслэн тогтоох;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

31.1.11.хуульд заасан бусад.
/Энэ заалтын дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.