Jury

Зургадугаар бүлэг. Гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл

Цахим гарын үсгийн тухай хууль 24 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл хүсэгчид тавигдах шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-12-17
Мөрдөж эхэлсэн
2022-05-01
Эх сурвалжаас татсан
2026-10-11

24.1.Тусгай зөвшөөрөл хүсэгч дараах шаардлагыг хангасан байна:

24.1.1.гэрчилгээжүүлэх үйл ажиллагааны журмыг боловсруулж, баталсан байх;

24.1.2.цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон санхүү, хүний нөөц, техник, технологи болон мэдээллийн аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байх.

24.2.Энэ хуулийн 24.1.1-д заасан гэрчилгээжүүлэх үйл ажиллагааны журмыг боловсруулахдаа гэрчилгээжүүлэх байгууллагын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тодорхойлно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.