/Энэ зүйлийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./
32¹.1.Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./
32¹.1.1.хүн, хуулийн этгээдийн гаргасан үйлчилгээ авах хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, шийдвэрлэх, эрх бүхий байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэх, хүн, хуулийн этгээдэд хариу мэдэгдэх ажлыг шуурхай зохион байгуулах;
/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./
32¹.1.2.төрөөс үзүүлж байгаа үйлчилгээний талаар баталсан хууль тогтоомж, Засгийн газар болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэр, дүрэм, журмыг дагаж мөрдөх, хэрэгжилтийг зохион байгуулах;
/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./
32¹.1.3.өөрийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журмыг энэ хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн баталж, биелэлтийг хангуулах;
/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./
32¹.1.4.төрөөс үзүүлж байгаа үйлчилгээтэй холбоотой асуудлаар хүн, хуулийн этгээдэд зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах;
/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./
32¹.1.5.төрийн үйлчилгээ хүргэх ажлыг боловсронгуй болгох арга хэмжээг авах, бусад байгууллага, гадаад улсын байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх;
/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./
32¹.1.6.хүн, хуулийн этгээдийн гаргасан үйлчилгээ авах хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, шилжүүлэх, хариу мэдэгдэх үүрэг бүхий үндсэн болон бусад системтэй холбогдон ажиллах дэд системийг хөгжүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангах;
/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./
32¹.1.7.орон нутгийн хэмжээнд төрийн үйлчилгээг хүргэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах;
/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./
32¹.1.8.гадаад улсын туршлагад үндэслэн төрийн үйлчилгээ хүргэх ажилтнуудыг сургах, мэргэшүүлэх, харилцааны соёлыг дээшлүүлэх чиглэлээр сургалт, холбогдох бусад арга хэмжээг тогтмол зохион байгуулах, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./
32¹.1.9.хуульд заасан бусад.
/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./
32¹.2.Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг нь суурь мэдээллийн сан хариуцсан төрийн байгууллагаас бусад төрийн байгууллагын энэ хуулийн 32¹.1-д заасан чиг үүргийг хариуцан хэрэгжүүлнэ.
/Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./
32¹.3.Энэ хуулийн 32¹.2-т заасан байгууллага нь орон нутагт салбар, нэгжгүй төрийн захиргааны болон Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын үйлчилгээг хариуцан хэрэгжүүлнэ.
/Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./
32¹.4.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүтэц, орон тоог баталж, нийслэл, орон нутаг дахь газар, хэлтэс, тасгийн даргыг томилж, чөлөөлнө.
/Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./
32¹.5.Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга нь энэ хуулийн 32¹.4 дэх хэсэгт заасны дагуу баталсан бүтэц, орон тооны хязгаарт багтаан тус байгууллагад ажиллах албан хаагчдыг томилж, чөлөөлж, орон нутаг дахь газар, хэлтэс, тасгийн бүтэц, орон тоог батална.
/Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./
32¹.6.Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын нийслэл, орон нутаг дахь газар, хэлтэс, тасгийн дарга нь тус байгууллагад ажиллах албан хаагчдыг томилж, чөлөөлнө.
/Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./
32¹.7.Энэ хуулийн 32¹.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд холбогдох төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга дэмжлэг үзүүлж ажиллана.
/Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./
32¹.8.Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасгаас хүн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны журам болон үйлчилгээний жагсаалтыг Засгийн газар батална.
/Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./
32¹.9.Энэ хуулийн 32¹.1.1, 32¹.1.6, 32¹.1.8-д заасан зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр бусад этгээдээр гүйцэтгүүлж болно.
/Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./