Jury

Гуравдугаар бүлэг хоршооны гишүүн

Хоршооны тухай хууль 21 дүгээр зүйл. Хоршооны гишүүний эд хөрөнгийн эрх өв залгамжлагчид шилжих

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-05-06
Мөрдөж эхэлсэн
2021-05-06
Эх сурвалжаас татсан
2026-10-09

21.1.Хоршооны гишүүн нас барсан, нас барсан гэж зарласан бол тухайн гишүүний эд хөрөнгийн эрх Иргэний хуульд заасны дагуу түүний өв залгамжлагчид шилжинэ.

21.2.Өв залгамжлагч нь хоёр ба түүнээс дээш этгээд байвал гишүүнчлэлийн асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд өв залгамжлагчид саналын нэг эрхтэй байна.

21.3.Хоршооны дүрэмд өөрөөр заагаагүй бол өв залгамжлагчийг хоршооны гишүүнээр элсүүлэх асуудлыг бүх гишүүдийн хурлаар гишүүн элсүүлэх журмын дагуу хэлэлцэж, шийдвэрлэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.