Jury

Гуравдугаар бүлэг хоршооны гишүүн

Хоршооны тухай хууль 19 дүгээр зүйл. Хоршооны гишүүний бүрэн эрх дуусгавар болсон этгээдтэй санхүүгийн тооцоо хийх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-05-06
Мөрдөж эхэлсэн
2021-05-06
Эх сурвалжаас татсан
2026-10-09

19.1.Хоршооноос гарсан, хасагдсан этгээдтэй энэ хууль болон хоршооны дүрмийг үндэслэн санхүүгийн тооцоо хийнэ.

19.2.Хоршооны гишүүн хоршоонд оруулсан хувь хөрөнгөө бүхэлд нь өөр гишүүнд шилжүүлсэн бол түүний эд хөрөнгийн эрх хувь хөрөнгийг шилжүүлэн авсан хоршооны гишүүнд бүрэн шилжинэ.

19.3.Хоршооны харилцагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд төлөх төлбөрийг хоршооноос гарсан, хасагдсан этгээд энэ хууль болон хоршооны дүрэмд заасны дагуу хоршооны бусад гишүүний нэгэн адил төлөх үүрэгтэй.

19.4.Хоршооны дүрэмд өөрөөр заагаагүй бол хоршооноос гарсан, хасагдсан этгээдийн санхүүгийн тооцоог тухайн жилийн эцсийн санхүүгийн тайланг үндэслэж хийнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.