Jury

Гуравдугаар бүлэг хоршооны гишүүн

Хоршооны тухай хууль 20 дугаар зүйл. Оруулсан хувь хөрөнгөө бусдад шилжүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-05-06
Мөрдөж эхэлсэн
2021-05-06
Эх сурвалжаас татсан
2026-10-09

20.1.Хоршооны гишүүн оруулсан хувь хөрөнгөө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хийсэн гэрээний үндсэн дээр бусдад шилжүүлж болно.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны хуулиар нэмэлт оруулсан./

20.2.Хоршооны гишүүний хоршоонд оруулсан хувь хөрөнгийг шилжүүлэн авахад тухайн хоршооны гишүүн давуу эрх эдэлнэ.

20.3.Энэ хуулийн 20.1-д заасны дагуу хоршооны гишүүний хувь хөрөнгийг шилжүүлэн авсан этгээдийн шилжүүлэн авсан болон өөрийнх нь оруулсан хувь хөрөнгийн нийт хэмжээ хоршооны дүрмээр тогтоосон дээд хязгаараас хэтрэхгүй байна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.