Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль нь 2020-01-30-нд батлагдсан, 83 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 7 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-02.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-01-30
Мөрдөж эхэлсэн
2020-02-14
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ

Агуулга

83 зүйл

Есдүгээр бүлэг Санал авах, сонгуулийн дүн гаргах

16 зүйл
  1. 58 дугаар зүйлСаналын хуудас
  2. 59 дүгээр зүйлСаналын хуудаст нэр дэвшигчийн нэрийг бичих дараалал
  3. 60 дугаар зүйлСаналын хуудсыг хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, хамгаалах
  4. 61 дүгээр зүйлСанал авах байр, хугацаа
  5. 62 дугаар зүйлЗөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа
  6. 63 дугаар зүйлЗөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх
  7. 64 дүгээр зүйлСанал авах байранд санал авах ажиллагаа
  8. 65 дугаар зүйлСонгогч саналаа өгөх
  9. 66 дугаар зүйлОрон нутгийн Хурлын сонгууль ажиглах
  10. 67 дугаар зүйлАжиглагчийн эрх
  11. 68 дугаар зүйлСанал авах өдөр санал тоолох төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах
  12. 69 дүгээр зүйлСанал авах өдөр хориглох үйл ажиллагаа
  13. 70 дугаар зүйлСанал хураалтын дүн гаргах, дамжуулах
  14. 71 дүгээр зүйлСаналын хуудсыг хүчингүйд тооцох
  15. 72 дугаар зүйлСанал хураалтын дүн, сонгуулийн баримт бичгийг хүргүүлэх
  16. 73 дугаар зүйлСонгуулийн дүн гаргах, мэдээлэх

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах үндсэн зарчим, журмыг тодорхойлж, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад оршино.

2 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хууль тогтоомж

2.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."18 нас хүрсэн" гэж тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө тухайн насанд хүрсэн байхыг;

3.1.2."нэр дэвшигч" гэж 18 нас хүрсэн, энэ хуульд заасан журмын дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг;

3.1.3."итгэмжлэгдсэн ажилтан" гэж улсын бүртгэлийн байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байгаа төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийг;

3.1.4."итгэмжилсэн хүн" гэж сонгогч өөрөө тухайлан сонгож, санал өгөхөд нь унших, бичих хэлбэрээр туслалцаа үзүүлэх чадвартай, насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг;

3.1.5."сонгогч" гэж сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн, тухайн засаг захиргааны нэгжид байнга оршин суугчаар бүртгэгдэн оршин сууж байгаа сонгуулийн эрх бүхий иргэнийг;

3.1.6."сонгуулийн эрх бүхий иргэн" гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэнийг;

3.1.7."сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон" гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг;

3.1.8."цахим хуудас" гэж бүх төрлийн контентыг интернэтийн домэйн нэр болон цахим орчин дахь олон нийтийн сүлжээг ашиглан хэрэглэгчид хүргэдэг программ хангамжийг;

3.1.9."ял эдэлж байгаа" гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялыг эдэлж дуусаагүй, эсхүл торгох ялыг биелүүлээгүй байхыг.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.