Jury

Наймдугаар бүлэг. Сонгуулийн зардал

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль 56 дугаар зүйл. Сонгуулийн зардлын тайлан

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-01-30
Мөрдөж эхэлсэн
2020-02-14
Эх сурвалжаас татсан
2026-10-22

56.1.Сонгуулийн зардлын тайланд орлого ба зарлагын мэдээллийг бүрэн тусгана.

56.2.Сонгуулийн зардлын тайлан нь мөнгөн ба мөнгөн бус хөрөнгийн санхүүгийн тайлан байна.

56.3.Нам, эвсэл нь санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.

56.4.Зардлын тайланг дараах үзүүлэлтээр гаргана:

56.4.1.сонгуулийн зардлын дансанд орсон орлогын нийт хэмжээг энэ хуулийн 48.2-т заасан хөрөнгийн эх үүсвэр болон гүйлгээ тус бүрээр;

56.4.2.хандивлагч иргэн, хуулийн этгээдийн энэ хуулийн 53.4-т заасан мэдээлэл болон хандивын хэмжээ, хэлбэр;

56.4.3.зарлагын ангилал, гүйцэтгэл, гэрээний хамт;

56.4.4.үлдэгдлийн хэмжээ, байршил;

56.4.5.сонгуулийн зардлын данснаас зарлага гаргаж эхлэхийн өмнөх мөнгөн хөрөнгийн хэмжээ.

56.5.Сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсхүл салбарын эрхлэгч уг дансны бүх гүйлгээний хуулгыг гаргаж, санал авах өдрөөс хойш 30 хоногийн дотор төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.