Jury

Аравдугаар бүлэг. Нэр дэвшигчийг хасах, нэмэлт, дахин санал хураалт, ээлжит бус, дахин, нөхөн сонгууль явуулах

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль 76 дугаар зүйл. Орон нутгийн Хурлын нөхөн сонгууль явуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-01-30
Мөрдөж эхэлсэн
2020-02-14
Эх сурвалжаас татсан
2026-10-22

76.1.Энэ хуулийн 4.6-д заасан үндэслэлээр нөхөн сонгууль явагдана.

76.2.Орон гарсан Төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй.

76.3.Нөхөн сонгогдсон Төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа орон гарсан Төлөөлөгчийн бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.

76.4.Нөхөн сонгууль явуулахад тухайн тойрогт өөрчлөлт оруулахгүй бөгөөд нөхөн сонгуулийг энэ хуульд заасны дагуу зохион байгуулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.