Jury

Есдүгээр бүлэг. Санал авах, сонгуулийн дүн гаргах

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль 59 дүгээр зүйл. Саналын хуудаст нэр дэвшигчийн нэрийг бичих дараалал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-01-30
Мөрдөж эхэлсэн
2020-02-14
Эх сурвалжаас татсан
2026-10-22

59.1.Саналын хуудаст нам, эвсэл, тэдгээрийн нэр дэвшигч, бусад нэр дэвшигчийн нэрийг дараах дарааллын дагуу бичнэ:

59.1.1.намын нэрийг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар;

59.1.2.эвслийн нэрийг тухайн эвсэлд нэгдэн орсон намуудаас хамгийн түрүүнд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар;

59.1.3.нам, эвслээс нэр дэвшигчийг тухайн нам, эвслээс ирүүлсэн дарааллаар;

59.1.4.бие даан нэр дэвшигчийг сонгуулийн хороонд бүртгүүлсэн дарааллыг баримтлан нам, эвслээс нэр дэвшигчийн нэрийн дараа.

59.2.Саналын хуудаст бичигдэх нам, эвслийн нэр, нэр дэвшигчийн өөрийн болон эцэг, эхийн нэрийн үнэн зөв эсэхийг бүртгэсэн сонгуулийн хороо нь хариуцна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.