/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
29.1.Өмгөөлөгч нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
29.2.Өмгөөлөгчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хэлбэр, журмыг Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл батална.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
29.3.Өмгөөлөгч энэ хуульд заасан нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өөрийн нэрийн өмнөөс төрийн байгууллагад өргөдөл, гомдол, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
29.4.Өмгөөлөгч энэ хууль болон Хууль зүйн туслалцааны тухай хуульд заасан журмын дагуу дараах хэлбэрээр хууль зүйн мэргэжлийн туслалцааг үзүүлнэ:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
29.4.1.Хууль зүйн туслалцааны хуульд заасан хувийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний жишиг хөлсөөр;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
29.4.2.сайн дурын үндсэн дээр үнэ төлбөргүйгээр.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
29.5.Өмгөөлөгчдийн Холбоо хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн энэ хуулийн 29.4-т заасан хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчийг түүний мэргэшсэн эрх зүйн салбарыг харгалзан саналыг нь авч, зөвшилцсөний үндсэн дээр томилно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
29.6.Энэ хуулийн 29.5-д заасны дагуу томилогдсон өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр Хууль зүйн туслалцааны тухай хуульд заасан үйлчлүүлэгчид хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
29.7.Өмгөөлөгчдийн Холбоо өмгөөлөгчдөөс нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх санал, санаачилгыг дэмжих, тэдгээрийг уялдуулан зохион байгуулах, уг үйл ажиллагаанд нийт өмгөөлөгчдийн оролцоог хангах үүрэгтэй.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./