Jury

Дөрөвдүгээр бүлэг. Өмгөөллийн үйл ажиллагаа

Өмгөөллийн тухай хууль 22 дугаар зүйл. Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-10-18
Эх сурвалжаас татсан
2026-10-22

22.1.Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлчлүүлэгч, эсхүл түүний сонгосон этгээдтэй хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулна.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

22.2.Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээнд дараах зүйлийг тусгана:

22.2.1.өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээдийн нэр, хаяг;

22.2.2.өмгөөллийн үйл ажиллагааны агуулга;

22.2.3.төлбөрийн хэмжээ, төлөх нөхцөл, дансны дугаар;

22.2.4.хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх явцад өмгөөлөгчөөс гарах зардлыг нөхөн төлөх нөхцөл;

22.2.5.өмгөөлөгч, үйлчлүүлэгчийн хүлээх хариуцлага;

22.2.6.гэрээг цуцлах нөхцөл.

22.3.Энэ хуулийн 22.2-т зааснаас бусад нөхцөлийг талууд харилцан тохиролцож болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.