Jury

Гуравдугаар бүлэг. Зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх ажлын зохион байгуулалтын үндэс

Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль 13 дугаар зүйл. Зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх талаар төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-10-10
Мөрдөж эхэлсэн
2019-10-10
Эх сурвалжаас татсан
2026-10-07

13.1.Төрийн байгууллага, албан тушаалтан зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх талаар дараах нийтлэг үүрэг хүлээнэ:

13.1.1.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн төлөвлөх, хэрэгжүүлэх;

13.1.2.Зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх, хэрэгжилтийг тайлагнах;

13.1.3.террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа явуулах, хохирол, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

13.1.4.терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагатай мэдээлэл солилцох, судалгаа болон эрсдэлийн үнэлгээ хийх нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

13.2.Зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 13.1-д зааснаас гадна дараах үүргийг хүлээнэ:

13.2.1.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, үр дүнг Зөвлөлд тайлагнах;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.2.2.энэ хуулийн 12.1.4-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг Зөвлөлд тухай бүр гаргаж өгөх;

13.2.3.Зөвлөлтэй үйл ажиллагаагаа уялдуулах, мэдээлэл солилцох, дэмжлэг үзүүлэх, мэргэшсэн албан хаагчийг ажиллуулах.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль

    Заалт7.3

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.