Jury

Гуравдугаар бүлэг. Албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох

Хувь хүний орлогын албан татварын тухай хууль (2019-03-22, №14410) 16 дугаар зүйл. Хөрөнгийн орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-03-22
Мөрдөж эхэлсэн
2020-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-14

16.1.Хөрөнгийн орлогод албан татвар ногдуулах орлогыг дараах байдлаар тодорхойлно:

16.1.1.хөрөнгө ашиглуулсны, эсхүл түрээслүүлсний нийт орлогоос тухайн хөрөнгийг ашиглуулах, эсхүл түрээслүүлэхтэй холбогдон гарсан баримтаар нотлогдох зардлыг хассан зөрүүгээр;

16.1.2.эрхийн шимтгэлийн орлогыг нийт дүнгээр;

16.1.3.ногдол ашгийн орлогыг нийт дүнгээр;

16.1.4.хүүгийн орлогыг нийт дүнгээр.

16.2.Албан татвар төлөгчийн хувь нийлүүлсэн аж ахуйн нэгж татан буугдсан бол албан татвар ногдуулах орлогыг албан татвар төлөгчийн эзэмшилд байгаа хувьцаа болон хувь нийлүүлсэн хөрөнгөд хувь тэнцүүлэн хуваарилсан орлогын дүнгээс уг хувьцаа болон хөрөнгийг анх худалдан авсан үнэ, хувь нийлүүлэхдээ гаргасан зардлыг хасаж тодорхойлно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.