Jury

Дөрөвдүгээр бүлэг. Албан татварын хувь, хэмжээ

Хувь хүний орлогын албан татварын тухай хууль (2019-03-22, №14410) 21 дүгээр зүйл. Албан татварын хувь, хэмжээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-03-22
Мөрдөж эхэлсэн
2020-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-14

21.1.Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлсон тухайн жилийн албан татвар ногдуулах орлогод доор дурдсан хувиар албан татвар ногдуулна:
/Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

21.1.1.0-9 504 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 0 хувиар, 9 504 000-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 9 504 000 төгрөгөөс дээш давсан орлогод 10 хувиар, 120 000 000-180 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 11 049 600 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 20 049 600 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар;
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2027 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд дагаж мөрдөнө./

21.1.2.0-9 504 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 0 хувиар, 9 504 000-24 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 9 504 000 төгрөгөөс дээш давсан орлогод 1 хувиар, 24 000 000-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 144 960 төгрөг дээр 24 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 10 хувиар, 120 000 000-180 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 9 744 960 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 18 744 960 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар.
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

21.2.Энэ хуулийн дараах зүйл, хэсэг, заалтад дурдсан орлогод доор дурдсан хувиар тооцож, албан татвар ногдуулна:

21.2.1.энэ хуулийн 17.1.1-д заасан орлогын дүнд 2 хувиар;

21.2.2.энэ хуулийн 19.1.1-д заасан орлогын дүнд 5 хувиар;

21.2.3.энэ хуулийн 19.1.2-т заасан орлогын дүнд 40 хувиар;

21.2.4.энэ хуулийн 15.1, 16 дугаар зүйл, 17.1.2, 17.1.3-т зааснаар тодорхойлсон орлогын дүнд 10 хувиар;

21.2.5.энэ хуулийн 20.1, 20.4-т заасан орлогын дүнд 20 хувиар.
/Энэ заалтад 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.3.Энэ хуулийн 15.6-д заасан орлогын дүнд 1 хувиар албан татвар ногдуулна.

21.4.Энэ хуулийн 12.1.3-т заасан орлого олж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл доор дурдсан хязгаарт багтаан тогтооно:
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан /

21.4.1.ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд албан татварын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувь, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээнд;

21.4.2.хувиараа зорчигч, эсхүл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд албан татварын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувь, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээнд.

21.5.Энэ хуулийн 21.2.4, 21.2.5-д заасныг үл харгалзан Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалагдах өрийн хэрэгсэл, хувьцаа, нэгж эрх эзэмшигч албан татвар төлөгчийн тухайн хувьцаа, нэгж эрх, өрийн бичигтэй холбоотойгоор олсон хүүгийн орлого, ногдол ашгийн орлогод 5 хувиар албан татвар ногдуулна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр5.31

  3. Албан татварын хэмжээ тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Албан татварын хувь хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч хувь хүний албан татварын хувь хэмжээ тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Орон нутгийн татварын хувь хэмжээ тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 22Хураах
  1. Төлөөлөгчдийн хурлын тогтоол

    ЗаалтЭх бичвэр

  2. Тэргүүлэгчдийн тогтоол

    ЗаалтЭх бичвэр

  3. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны тогтоол

    ЗаалтЭх бичвэр

  4. Бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлогын албан татварын хувь, хэмжээ тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Татварын хувь, хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Татварын хувь хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  7. Тайлангийн маягт, хавсралт мэдээ, нөхөх заавар батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  8. Бичил худалдаа, ажил үйлчилгээний орлогоос авах албан татварын хувь хэмжээг шинэчлэх тухай

    ЗаалтЭх бичвэр

  9. Бичил худалдаа, ажил үйлчилгээ эрхлэгч хувь хүний албан татварын хувь хэмжээ шинэчлэн тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  10. Бичил худалдаа, ажил үйлчилгээний орлого олж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  11. Татварын хувь хэмжээ тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  12. Татварын хувь хэмжээг тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  13. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  14. Тайлангийн маягт, хавсралт мэдээ, нөхөх заавар батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  15. Албан татварын хувь, хэмжээг шинэчлэн тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  16. Өлзийт сумын малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт19.1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.