Jury

Зургадугаар бүлэг. Албан татвар ногдуулах, төсөвт төлөх, тайлагнах, хасалт хийх, буцаан олгох

Хувь хүний орлогын албан татварын тухай хууль (2019-03-22, №14410) 27 дугаар зүйл. Албан татварын тайлан хүргүүлэх хугацаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-03-22
Мөрдөж эхэлсэн
2020-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-14

27.1.Суутган төлөгч энэ хуулийн 14 дүгээр зүйл, 16.1.2, 16.1.3, 16.1.4, 17.1.1, 18 дугаар зүйл, 19.1.1, 19.1.2, 20.1, 20.4-т заасны дагуу тодорхойлсон орлогод ногдуулан суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

27.2.Албан татвар төлөгч энэ хуулийн 15.1, 15.6, 16.1.1, 17.1.2, 17.1.3-т заасны дагуу тодорхойлсон орлогод ногдуулсан албан татварын тайланг дараа оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

27.3.Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох эрх бүхий орон нутгийн засаг захиргааны нэгж нь энэ хуулийн 26.2-т заасны дагуу хураан авсан албан татварын тайланг харьяа татварын албанд дараа оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

27.4.Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч нь гадаад улсад олсон энэ хуулийн 14 дүгээр зүйл, 16.1.2, 16.1.3, 16.1.4, 17.1.1, 18 дугаар зүйл, 19.1.1, 19.1.2-т тодорхойлсон орлогод ногдуулсан албан татварын тайланг дараа оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

27.5.Энэ хуулийн 22.1.2, 22.1.4, 22.1.7, 23.1-д зааснаас бусад албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах албан татвар төлөгч албан татварын тайлан гаргах үүрэгтэй бөгөөд уг тайлан нь түүнийг албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно.
/Энэ хэсэгт 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

27.6.Албан татвар төлөгч татварын жил дуусахаас өмнө тухайн татварын жилд хамаарах албан татварын тайлан гаргаж, холбогдох тооцоог урьдчилан хийж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.