Jury

Хоёрдугаар бүлэг. Албан татвар ногдох орлого

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (2019-03-22, №14407) 11 дүгээр зүйл. Бусад орлого

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-03-22
Мөрдөж эхэлсэн
2020-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

11.1.Энэ хуулийн 7.4.4-т заасан орлогод дараах орлогыг хамааруулна:

11.1.1.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдээс авсан хүү, анз /торгууль, алданги/, учирсан хохирлын улмаас авсан нөхөн төлбөр;

11.1.2.эд мөнгөний хонжворт сугалаанаас хожсон орлого;
/Энэ заалтад 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.1.3.тухайн татварын жилд төлөөний газраас өөрийн толгой компанид шилжүүлсэн ашиг;

11.1.4.гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит орлого;

11.1.5.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.11, Газрын тосны тухай хуулийн 11.1.4, 12.5-д заасны дагуу буцаан олгосон мөнгөн хөрөнгө;

11.1.6.даатгалын нөхөн төлбөр.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.