Jury

Хоёрдугаар бүлэг. Албан татвар ногдох орлого

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (2019-03-22, №14407) 10 дугаар зүйл. Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-03-22
Мөрдөж эхэлсэн
2020-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

10.1.Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод дараах орлого хамаарна:

10.1.1.үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого;

10.1.2.төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлого;

10.1.3.хувьцаа, үнэт цаас, санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлого;

10.1.4.энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т зааснаас бусад биет бус хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого.

10.2.Энэ хуулийн 10.1.4-т заасан биет бус хөрөнгө борлуулсны орлогод энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т зааснаас бусад биет бус хөрөнгө өмчлөх, ашиглах, эзэмших эрхээ бусдад борлуулсан, шилжүүлснээс олсон орлого хамаарна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.