Jury

Хоёрдугаар бүлэг. Багшийн хөгжлийг дэмжих тогтолцоо

Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль 7 дугаар зүйл. Багшийн хөгжлийн төв

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2018-06-27
Мөрдөж эхэлсэн
2019-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

7.1.Бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь багшийн хөгжлийн төвтэй байна.

7.2.Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт-арга зүйн байгууллага нь бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжлийн төвд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгнө.

7.3.Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагын нийт хувьсах зардлын хоёр хувь хүртэл хэмжээний зардлыг зарцуулна.
/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.4.Дээд боловсролын сургалтын байгууллага нь багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд зарцуулах зардлын хэмжээг тухайн сургуулийн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, батлуулна.

7.5.Багшийн хөгжлийн төвд тавигдах шаардлага, ажиллах үлгэрчилсэн журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль

    Заалт9.11

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.